![](/uploads/201311/news/thumb/b790c52d6056c42e75093739a78670aa_x3.jpg)
Хэнтий аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх намрын тарилгад 3,2 сая малаас 2,3 саяыг хамруулж тарилгын гүйцэтгэл 70,5 хувьтай байна.
Мөн бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад 212.6 мянган бод мал, 2,8 сая бог мал хамруулж тарилгын ажил дуусч байна.
Түүнчлэн Баян-Овоо сумын Сүмбэр багийн Хар чулуут гэдэг газар намаржиж байгаа малчин М.Мөнхзулын суурьт боом өвчнөөр хонь үхсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдож, 10 сарын 16-наас сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж байна.
Голомтын 2 айлын 1910 малыг тарьж, 6 айлын 4753 малыг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулжээ.
Намрын тарилгад 2.3 сая мал хамруулжээ | ||
Үзсэн: 1198 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.