Шууд Chart

"Торонто" бүсийнхээ 4-р байрт бичигдэж байна

2017-02-16 19:01:49

“Торонто Рэпторс” өнөөдөр АҮСБХ-ны лигийн тэмцээний улирлын тоглолтын хүрээнд “Шарлотт Хорнетс”-той учраа таарсан байна. Канад улсын Онтарио муж Торонто хотын “Эйр Канада Центр”-д болсон энэ тоглолтод багууд 4 үеийн турш ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн байна. Учир нь багууд аль аль нь өмнөх 3 тоглолтдоо дараалан хожигдоод байсан учраас энэ талбайд хожлын төлөө ширүүн тэмцэл өрнүүлжээ. “Хорнетс”-оос Фрэнк Кэмински 27 оноо аван багаа тэргүүлсэн баг лигийн чадварлаг холбон тоглогчдын нэг Кемба Уокер 24 оноо авч, 9 оновчтой дамжуулалт багийн хамтрагчиддаа өгчээ. Харин талбайн эзэд багаараа жигд сайн тоглолтыг үзүүлж, Кайл Лоури, ДеМар ДеРозан, ДеМарре Кэрролл, Йонас Валанчюнас, Норман Пауэлл нарын гарааны 5 тоглогч нь 10-аас дээш оноо авчээ. “Торонто Рэпторс”-ийн бүрэлдэхүүнд шинээр нэгдээд  байгаа Серж Ибака харин энэ тоглолтод оролцсонгүй. Ийнхүү Торонто өрсөлдөгч багаа үндсэн цагт 90:85-ын харьцаатай хожиж, улирлын 33 дахь хожлоо авлаа. Тэд энэ амжилтаараа дорнод бүсийн 4-р байрт бичигдэж байна. Харин “Шарлотт Хорнетс” энэ бүсийн 11-р байрт эрэмбэлэгдэж байгаа юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Торонто" бүсийнхээ 4-р байрт бичигдэж байна  
Үзсэн: 1399 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй