Шууд Chart

Лос Анжелест "Монголын нээлттэй хаалганы өдөр" боллоо

2013-11-05 17:34:05

Сан Франциско дахь Ерөнхий консул Н.Анхбаяр, зөвлөх Б.Гэрэлмаа нар консулын тойргийн Калифорни мужийн Лос Анжелес хотноо 10 дугаар сарын 25-29-нд ажилласан юм.

Энэ үеэр Ерөнхий консул Н.Анхбаяр Лос Анжелес хотын Зөвлөлийн хуралд Монголчуудын холбооны удирдлага, иргэдийн төлөөллийн хамт хүндэт зочноор оролцон, Зөвлөлийн гишүүн Том ЛаБонжтой уулзаж  Улаанбаатар, Лос Анжелес хотуудын хооронд найрамдалт хотын харилцаа тогтоох, энэ хүрээнд соёл, урлагийн болон спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.
 
Түүнчлэн Монголчуудын холбоотой хамтран Лос Анжелес хотын сонгуульт албан тушаалтнууд, цагдаагийн байгууллагын төлөөлөл, тус холбоог дэмжин ажилладаг гадна, дотны түншүүдэд зориулсан “Монголын нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулж, үндэсний соёл урлагаа сурталчилсан аж.
 
Эдгээр албаны уулзалтаас гадна Лос Анжелес хотод амьдарч буй иргэдэд иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах, төрсний, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг иргэний бүртгэлийн, нотариатын болон гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгах, гадаад паспорт шинээр авах материал хүлээн авах зэрэг үйлчилгээ үзүүлжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Лос Анжелест "Монголын нээлттэй хаалганы өдөр" боллоо  
Үзсэн: 834 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй