09.00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд болно. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд, “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
09.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Б” танхимд эхэлнэ. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд, Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
10:00 цагаас Азийн сангийн санхүүлжилтээр БЗД-ийн 21-р хороо 46-р гудамжийг иж бүрэн тохижуулан хүлээлгэн өгнө. /Дарь эхийн Петровис ШТС-ийн эсрэг талд/
10.30 цагаас УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа нарын гишүүд болон "Унадаг дугуйтай Улаанбаатар" төслийн санаачлагчдын төлөөлөл болох МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Монголын автозамчин залуучуудын холбооны тэргүүн н. Мөнхбаясгалан нар тус төслийн талаар төрийн ордны “Г” танхимд мэдээлэл хийнэ. /Харилцах утас: 88039915, 89006688, 88606711/
11.30 цагаас Кино дэлгэцийн шинэ уран бүтээл "Хөлтрөг" УСК-ний талаар хэвлэлийн бага хурал /"Монгол ньюс" мэдээллийн төв/-д
12:00 цагаас “Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан БОНХ-ийн Сайд С.Оюун хэвлэлийн бага хурал хийнэ. /БОНХЯ-ны Мэдээллийн цаг “Хаан” танхимд/
12:00 цагаас Төсвийн байгууллагуудын үйлдвэрчний эвлэлээс цалин нэмэгдүүлэх асуудлаар жагсаал хийх талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. / МҮЭХ-ны байр, 4 давхарт/
12:30 цагаас Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын "Metals Mongolia 2013" олон улсын чуулга уулзалт болох талаар мэдээлэл хийнэ. Энэ чуулганаар уул уурхай , металлургийн салбарын өнөөгийн байдал, алт, зэс, хар төмөрлөгийн салбарын өнөөгийн байдлын талаар илтгэлүүд тавигдна. Хэвлэлийн хурал дээр мандатаа авах боломжтой. /"Монгол ньюс" мэдээллийн төвд/
13.00 цагаас Төсвийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд болно. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2014 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
13.00 цагаас Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд;
13.00 цагаас Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан Төсвийн байнгын хорооны хуралдааны дараа “А” танхимд эхэлнэ. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
13.00 цагаас Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Б” танхимд болно. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/; Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2012 оны үйл ажиллагааны тайлан сонсоно.
14.00 цагаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд.
14:00 цагаас "Болорсофт" ХХК өөрийн шинэ бүтээл болох "Болор" крилл үсгийн зөв бичих дүрмийн алдаа шалгагчийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. / МҮОНРТ-ийн олон нийтийн мэдээллийн төвд/
15.00 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “В” танхимд эхлэж, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Өнөөдөр болох үйл явдлууд | ||
Үзсэн: 1926 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.