Шууд Chart

“Реал Мадрид” клуб "Ла лиг"-ийг тэргүүлж байна

2017-02-20 09:00:00

Хөлбөмбөгийн спортоор дэлхийд тэргүүлэгч Европ тивийн шилдэг лигүүдийн нэг Испанийн аварга шалгаруулах “Ла лиг”-ийн тэмцээний 23-р тойргийн тоглолтууд энэ амралтын өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Энэ тойрогт эзэн хааны алдарт “Реал Мадрид” клуб өөрийн “Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэндээ “Испаниоль”-ийг хүлээн аван тогложээ. Хоёр багийн тоглолтыг 80 мянга орчим хөлбөмбөгийн хорхойтнууд үзэж сонирхсон байна. Эхний гоолыг испани залуусын хослол хаалганд оруулсан. Энэ удаад Искогийн талбайн төврүү өгсөн дамжуулалтыг 24 настай төвийн довтлогч Альваро Мората хаалганд мөргөж, багтаа тэргүүллийг авчирсан. Энэ өдөр мөн бэртлээ бүрэн эдгээгээд байсан “Реал Мадрид”-ын шилдгүүдийн нэг Гарет Бэйл 88 хоногийн дараа ногоон талбайдаа эргэн гарсан. 27 настай Уэльс залуу талбайд гарсанаасаа ердөө 13 минутын дараа мөн Искогийн дамжуулалтаар гоол оруулж, багийнхаа хожлыг баталгаажуулжээ. Зинедин Зиданаар удирдуулсан Мадридын баг ийнхүү сүүлийн 3 тоглолтдоо дараалан хожлоо. Тэд одоогоор 21 тоглолтоос 52 оноо авсан үзүүлэлтээр испанийн лигт өрсөлдөж буй 20 багийг тэргүүлж байгаа юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Реал Мадрид” клуб "Ла лиг"-ийг тэргүүлж байна  
Үзсэн: 1373 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй