Шууд Chart

Гамейро 5 минутад "хет-трик" хийлээ

2017-02-20 09:10:00

Испани улсын нийслэл Мадрид хотын шилдэг багуудын нэг “Атлетико Мадрид” энэ тойрогт “Спортинг Гохон”-ы талбайд зочилж, улирлын 23 дахь тоглолтоо хийлээ. Тоглолтын 2-р үе дөнгөж эхлээд “Атлетико Мадрид”-аас багийн залуу од Янник Карраско гоолын салхйиг хагалсан байна. 23 настай Бельги хагас хамгаалагч энэ улирлын 8 дахь гоолоо ийн оруулжээ. Гэсэн ч үүнээс ердөө 3 минутын дараа талбайн эздээс Серхио Альварес тооны харьцааг тэнцүүлсэн байна. Тоглолтын 62 дахь минутад Франц довтлогч Кевин Гамейро Фернандо Торресоор солигдон талбайд орж ирсэн. Кевин Гамейро энэ тоглолтын 80, 81, 85 дахь минутад дараалан гоол оруулж, 5 минутын дотор "хет-трик" толилуулсан.  29 настай Гамейро өнгөрсөн зун Испанийн “Севилля”-гаас Мадридын багт ирсэн бөгөөд энэ улирал эхлээд “Ла лиг”-ийн тэмцээнд 9 гоол оруулаад байна. Диего Симьонегийн баг ийнхүү улирлын 23 дахь хожлоо авч, 45 оноотой болсоноор  лигийн хүснэгтийн 4-р байрт бичигдсэн хэвээр үлдлээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Гамейро 5 минутад "хет-трик" хийлээ  
Үзсэн: 2278 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй