Шууд Chart

"Унаганууд" футзалын лигт 25 дараалан хожлоо

2017-02-20 09:40:00

"Пепси" футзалын дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний 7-р тойргийн сүүлийн тоглолтууд өчигдөр МХБХ-ны футзалын ордонд боллоо. Лигийг тэргүүлэгч “Унаганууд” клуб энэ тойрогт “Сэлэнгэпресс”-тэй учраа таарч, улирлын 6 дахь тоглолтоо хийлээ. Сүүлийн 3 жил дараалан футзалын дээд лигийн аваргаар тодорч, 24 тоглолтод дараалан хожоод байгаа “Унаганууд” энэ өдөр өрсөлдөгч багаа 14:1-ийн харьцаатайгаар илт илүүрхэн хожлоо. Унаганууд энэ улирлын эхний 6 тоглолтод дараалан хожиж, 18 оноо авсан амжилтаараа хүснэгтийн тэргүүн байрт бичигдэж байна. Мөн "Унаганууд"-ын ахлагч П.Алтантулга 18 гоол оруулсан үзүүлэлтээр лигийн шилдэг мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Унаганууд" футзалын лигт 25 дараалан хожлоо  
Үзсэн: 1466 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй