Шууд Chart

А.Ичинноров мэргэжлийн сумод хөл тавилаа

2013-11-06 09:31:09

Мэргэжлийн сумо дахь монгол бөхчүүдийг нэгээр нэмлээ.  Сумогийн тэмцээнд түрүүлж, хэд хэдэн шагнал хүртсэн А.Ичинноровыг макүшитагийн 15-аас эрэмбэлэгдэн барилдах эрхийг Сумогийн холбоо олгожээ. 190 см өндөртэй, 183 кг жинтэй, 20 настай монгол сумоч ""Би Японд ирэхдээ 130 кг жинтэй байсан. Морь уначихаж чаддаг байлаа. Харин одоо бол морь унана гэж ярилтгүй болсон. Миний зорилго бол ёкозүна цолд хүрэх. Гэхдээ зорилгодоо хүрэхийн тулд эхлээд секитори болох хэрэгтэй" гэж  ярьжээ.

 Түүний суралцдаг Жёохоку сургуульд ёкозүна Хакухо очиж, А.Ичинноровтой барилдаж үзсэн аж.Тэгээд аварга "Тэр том биетэй, бас их хүчтэй юм. Ийм том биетэй монгол хүүхэд цөөн шүү" гэж хэлсэн байна.
 

 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

А.Ичинноров мэргэжлийн сумод хөл тавилаа  
Үзсэн: 2710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй