Шууд Chart

"Хасу цом"-ын аваргууд тодорлоо

2017-02-20 14:11:08

Монголын Волейболын холбооны энэ оны эхний тэмцээн болох клубуудын аварга шалгаруулах “Хасу цом” тэмцээний медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр болж, аварга багууд тодорсон байна. Монгол улсад волейболын спорт үүсч хөгжсөний түүхт 90 жил, МВХ байгуулагдсаны 60 жилийн ойн анхдугаар тэмцээн болох дотоодын шилдэг клубуудын АШ Хасу кап тэмцээн Эко спорт цогцолборт 6 дахь өдрөө үргэлжилж, медалийн эзэд тодорлоо. Тэмцээнд эрэгтэй 9, эмэгтэй 5 баг өрсөлдсөн юм. Эмэгтэйчүүдээс Спортын мастер Б.Мөнгөндөл дасгалжуулагчтай, спортын дэд мастер Д.Үнэнтуяа ахлагчтай “Алтай трейст” ХХК-ны “Алтайн Барс” баг 2017 оны клубуудын аварга багаар тодорсон бол ОУХМ Б.Хэрлэн дасгалжуулагчтай, спортын мастер Б.Энхзаяа ахлагчтай “Энагура” ХХК-ны “Энагура” баг мөнгөн медаль хүртэж, Б.Болдбаатар дасгалжуулагчтай, спортын мастер Э.Энхсайхан ахлагчтай “Тэнүүн-Огоо” ХХК-ны “Тэнүүн-Огоо” багийн тамирчид хүрэл медалийн эзэн болжээ.

Тэмцээнд эрэгтэйчүүдийн шилдэг 9 клубын баг өрсөлднөөс спортын мастер Ч.Баттөгс дасгалжуулагчтай, ОУХМ Э.Сайханбаатар ахлагчтай “Тэнүүн-Огоо” ХХК-ны “Тэнүүн огоо” баг монгол улсын клубуудын аваргаар тодорч, ОУХМ Л.Баатархүрээ дасгалжуулагчтай, спортын мастер А.Даваажаргал ахлагчтай “Хасу мегаватт” ХХК-ны “Мегастарс” баг удааллаа. Тэгвэл хүрэл медалийг Н.Даринчулуун дасгалжуулагчтай, ОУХМ Э.Сайнбилэг ахлагчтай ДЦС-4 ТӨХК-ны “Эрчим” баг хүртжээ. Тэмцээний шилдгийн шилдэг тоглогчийн шагналыг эмэгтэйчүүдээс “Алтайн барс” багийн тоглогч спортын дэд мастер Д.Үнэнтуяа, эрэгтэйчүүдээс “Тэнүүн-Огоо” багийн тоглогч ОУХМ Э.Сайханбаатар нар хүртжээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Хасу цом"-ын аваргууд тодорлоо  
Үзсэн: 1177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй