![](/uploads/201702/news/thumb/b72b2639500d939a9fe6807ebc1b313b_x3.jpg)
“Бундес лиг”-ийн 26 удаагийн аварга алдарт “Байерн Мюнхен” клуб улирлын 21 дэх тоглолтдоо нийслэл Берлин хотын “Олимпиа” цэнгэлдэх хүрээлэнд зочилсон байна. Энэ өдөр талбайн эзэн “Херта” клубээс Ведад Ибишевич гоолын салхийг хагалж, багтаа хошуучлалыг авчирсан. Сүүлийн 13 тоглолтод хожигдол амсаагүй байсан “Байерн”-чууд тоглолтын турш өрсөлдөгчөө илүүрхэн тоглож байсан ч гоол оруулж хараахан чадахгүй байлаа. Гэсэн ч тоглолтын 96 дахь минутад Нидерланд хагас хамгаалагч Арьен Роббены дамжуулалтаар багийн шилдэг довтлогч Роберт Левандовски тооны харьцааг тэнцүүлсэн. 28 настай Польш довтлогч энэ улирлын 16 дахь гоолоо оруулсан нь энэ юм. Карло Анчелоттигийн баг ийнхүү энэ улирал эхлээд 5 тоглолтод тэнцээд байна. Байерн одооогоор Германы лигт өрсөлдөж байгаа шилдэг 18 багийг 50 оноотойгоор хошуучилж байгаа юм.
"Байерн Мюнхен" сүүлийн мөчид гоол орууллаа | ||
Үзсэн: 1195 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.