Шууд Chart

“Флорида Пантерс” 5 дараалан хожлоо

2017-02-21 16:01:37

Хойд Америкийнн Үндэсний Хоккейн лигийн тэмцээний түүхт 100 дахь улирлын тоглолтууд үргэлжилсээр байна. Өнөөдөр лигийн хүрээнд 2 тоглолт болжээ. Лигийн өрнөд бүсийн шилдэг багуудын нэг  “Сент-Луис Блюз” өнөөдөр “Скоттрэйд Центр”-д “Флорида Пантерс”-ыг хүлээн авлаа. Тоглолт эхлээд 10 минутын дараа талбайн зочдоос канад довтлогч Жонатан Маршессо гоолын салхийг хагалсан. Багууд энэ өдөр мөсөн талбайд ширүүн өрсөлдөөн үзүүлсээр тоглолтын 3-р үед “Блюз хөгжимчид” гоолын харьцааг тэнцүүлсэн байна. Энэ удаад Кайл Бродзяк өрсөлдөгч багийнхаа хаалганд гоол оруулжээ. Гэсэн ч тоглолтын үндсэн цагийн сүүлийн минутад Флоридачуудаас Винсент Трочек улирлын 21 дэх гоолоо оруулсан нь багтаа хожлын 2 оноо авчрах үнэ цэнэтэй байлаа. “Флорида Пантерс” ингэснээр 5 дараалан хожиж, улирлын 66 дахь оноогоо авч байна. Тэдний хувьд улирал эхлээд 58 тоглолт хийгээд байгаа юм. Харин “Сент-Луйс” өрнөд бүсийн 6-р байрт улирлыг үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Флорида Пантерс” 5 дараалан хожлоо  
Үзсэн: 1100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй