Энэ өдөр болсон 2 дахь тоглолт “Аризона Койотес”, “Анахайм Дакс” багуудын хооронд өрнөсөн. Тоглолтын 1-р үед талбайн эзэн “Аризона Койотес”-ын залуус 3 гоол оруулсан нь тоглолтын үр дүнд шууд нөлөөлсөн байна. Гоолуудыг Кристиан Дворак, Жейкоб Чикран, Радим Врбата нар оруулжээ. Тэгвэл “Анахаймчууд” тоглолтын үлдсэн цагт гоолын зөрүүг ойртуулахыг хичээж байлаа. Канад довтлогч Райан Гецлаф 2 гоол оруулсан ч, тоглолт 3:2-ын харьцаатай “Аризона Койотес”-ын ялалтаар өндөрлөсөн юм. “Анахайм Дакс” өрнөд үбсийн 5-р байрт бичигдэж байгаа бол “Аризона Койотес” энэ бүсийн 13-р байрт улирлыг үргэлжлүүлж байна.
“Аризона Койотес” 21 дэх хожлоо авлаа | ||
Үзсэн: 1492 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.