![](/uploads/201702/news/thumb/bcfe63c67b4c1d5336e63832e4a1bef4_x3.jpg)
Дэлхийн хаан спорт хөлбөмбөгийн хамгийн эртний түүхтэй тэмцээн Английн холбооны цомын тэмцээний 5-р шат буюу шилдэг 16 багийн тоглолтууд үргэлжилсээр байна. Урд шөнө Английн нийслэл Лондон хотын алдарт “Арсенал” клуб Английн лигийн 5-р дивизионы “Саттон Юнайтед”-тай учраа тааран тогложээ. Арсень Венгерээр удирдуулсан "Арсенал" клубынхан Английн лигийн 5-р дивизионы "Саттон Юнайтед"-ын талбайд зочиллоо. Английн лигийн 5-р дивизионы “Саттон Юнайтед” клуб хүчтэй өрсөлдөгчийнхөө эсрэг тун сайн тоглолтыг үзүүлжээ. Тоглолтын эхний гоолыг 26 дахь минутад Гранит Шакагийн дамжуулалтаар Лукас Перес оруулсан. Харин тоглолтын 2-р үед Алекс Ивобигийн дамжуулалтыг багийн шилдэг довтлогч Тео Уолкотт амжилттай төгсгөж, багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан юм. 27 настай Англи хагас хамгаалагч Уолкотт 2006 оноос хойш Арсенал клубын үндсэн бүрэлдэхүүнд багтан тоглож байгаа юм. Тэрээр энэ хүртэлх хугхцаанд нийт 365 тоглолтод оролцоод байсан бөгөөд Арсеналын төлөө 100 дахь гоолоо ийнхүү оруулсан юм. Арсенал ийнхүү "Холбооны цом"-ын тэмцээний шилдэг 8-д шалгарлаа. Тэд дараагийн шатны тоглолтоо “Линколн Сити” клубтэй 3-р сарын 11-ний өдөр хийнэ.
"Арсенал" 6-р шатанд шалгарлаа | ||
Үзсэн: 1825 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.