Шууд Chart

Өрнөд бүсийг тэргүүлэгчид учраа таарлаа

2017-02-22 17:55:48

Лигийн өрнөд бүсийг амжилтаараа тургүүлж байгаа “Миннесота  Уайлд”, “Чикаго Блэкхокс” багууд өнөөдөр учраа тааран тоглолоо. Багууд 3 үеийн 60 минутын турш ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, Стэнлийн цомын 6 удаагийн эзэн алдарт “Чикаго Блэкхокс” 5:3-ын харьцаатай үндсэн цагт ялалт авчээ. Энэ тоглолтын баатар 28 настай Канад довтлогч Жонатан Тэйвс байлаа. Чикагогийн шилдэг довтлогч Тэйвс энэ өдөр 3 шайб өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан бөгөөд улирал эхлээд 15 гоол оруулж, 27 гоолын дамжуулалт өгөөд байна. Мөн Словак залуу Ричард Паник, Ник Шмальц нар тус бүр нэг гоол оруулсанаар баг нь  улирлын 37 дахь хожлоо авлаа. Миннесотагийн “Зэрлэгүүд” энэ өдөр хэдий хожигдсон ч улирлын 59 тоглолтоос 39-д нь хожиж, 84 оноо авсан амжилтаараа лигийн өрнөд бүсийг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Харин Чикаго хотын “Хар харцагууд” 60 тоглолтоос 79 оноо авсан үзүүлэлтээр энэ бүсийн дэд байрт эрэмбэлэгдэж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Өрнөд бүсийг тэргүүлэгчид учраа таарлаа  
Үзсэн: 941 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй