![](/uploads/201702/news/thumb/ef808b1901e8f80ba342582246897b7a_x3.jpg)
МҮСБХ-ноос зохион байгуулж байгаа 21 аймгийн аварга шалгаруулах "Үндэсний лиг"-ийн тэмцээний бүсийн аваргын төлөөх тоглолтууд өндөрлөж, үндэсний аваргын төлөө өрсөлдөх шилдэг 2 баг тодорлоо. Зүүн бүсийн аваргын төлөөх цуварлын 6 дахь тоглолт болж, "Сүхбаатар Альянс-Тех" болон "Эрдэнэт Икон" багуудын ялагч нэмэлт цагт шийдэгдсэн байна. Тоглолтын өмнө "Эрдэнэт Икон" багийн тоглогч, энэ улирлын шилдэг легионер Андре Уинсто өөрийн эх орондоо буцсан байлаа. Гэсэн ч баг нь тоглолтын эхнээс хүчтэй өрсөлдөөн үзүүлж байсан. "Эрдэнэт Икон" багаас Чарлес Фанчес 23 оноо авч, 24 удаа самбараас бөмбөг аван гайхалтай тоглолт гаргасан бол Д.Чадраабал 23 оноо, А.Сумъяа 18 оноо, Сим Күм Биол 15 оноо авчээ. Харин "Эрдэнэт Икон" багийн залууст нэг муу үзүүлэлт байсан нь энэ өдөр тэд нийт 20 удаа торгуулийн шидэлтээ алдсан байна.
Энэ тоглолтонд Сүхбаатар аймгийн багаас Ким Чон Ил багаа тэргүүлэн 25 оноо авч, 5 бөмбөг тасласан үзүүлэлтээр багаа тэргүүлж, Г.Цэнгүүнбаяр 23 оноо, Карл Блэйр 20 оноо авч, 11 оновчтой дамжуулалт өгчээ. Түүнчлэн Б.Батзолбоо 18 оноо авч, 9 удаа самбараас бөмбөг авсан бол Марвел Харрис 13 оноо, 15 самбараас бөмбөг авсан үзүүлэлттэй тоглолтыг дуусгажээ. 2 багийн тоглолтын нэмэлт цагт багийн шилдэг хамгаалагч Готовын Цэнгүүнбаяр гайхалтай тоглолтыг үзүүлж, 10 оноо авсан байна. Улмаар Сүхбаатар аймгийн хожлыг авсанаар цувралын харьцааг 4:2 болгож, үндэсний лигийн зүүн бүсийн аваргаар тодорлоо.
Сүхбаатар аймгийн баг зүүн бүсийн аварга боллоо | ||
Үзсэн: 1735 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.