Шууд Chart

Архангайчууд баруун бүсийн аваргаар тодорлоо

2017-02-22 18:10:11

Сагсан бөмбөгийн 21 аймгийн аварга шалгаруулах үндэсний лигийн тэмцээний баруун бүсийн аваргын төлөө хүчирхэг бүрэлдэхүүнтэй "Архангай Алтан Дорнодын Дайчид" болон "Ховд Алтайн Аргаль" багууд шалгаран өрсөлдсөн. Цуварлын 5 дахь тоглолт өнөөдөр болж,  Архангай аймгийн багийн легионер довтлогч Маркус Хэммондс шилдэг нь байлаа. Тэрээр 24 оноо, 12 удаа самбараас бөмбөг авсан бол өөр нэгэн легионер Роберт Тюрнер мөн сайн байж, 23 оноо аван 10 удаа самбараас бөмбөг авчээ. Мөн багийн ахлагч, ОУХМ Энхтайваны Цэвэлдорж 21 оноо авсан бол ОУХМ Ганболдын Баттөр 11 оноо авч, 8 оновчтой дамжуулалт багийн хамтрагчиддаа өгчээ.  

Тэгвэл “Ховд Алтайн Аргаль” багаас Доналд Лэйвс 28 оноо аван, 12 удаа самбараас бөмбөг аван багаа тэргүүлж, Б.Болдбаатар 25 оноо, 10 самбар, ОУХМ Цэрэндагвагийн Азбаяр 17 оноо, Аллан Томас 16 оноо, багийн ахлагч Даваадоржийн Мөнхтүвшин 16 оноо тус тус авсан ч баг нь хожигдлоо. Архангай аймгийн баг ийнхүү баруун бүсийн аваргын төлөөх цувралын 4 дэх хожлоо авсанаар үндэсний аваргын төлөө дахин Сүхбаатар аймгийн багтай өрсөлдөхөөр боллоо. Тэгвэл “Ховд Алтайн Аргаль” болон “Эрдэнэт Икон” багууд үндэсний лигийн хүрэл медалын төлөө тоглохоор боллоо.  

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Архангайчууд баруун бүсийн аваргаар тодорлоо  
Үзсэн: 1557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй