Энэтхэг улс сансрын технологиороо дэлхийд тэргүүлэгч орнуудын тоон зүй ёсоор ордог. Энэтхэгийн сансар судлалын байгууллага энэ сарын 15-нд орон нутгийн цагаар 09:28 цагт Срихарикота дахь Сатиш Дхаваны Сансрын төвөөс "PSLV-C37" зөөгч пуужин, 103 хиймэл дагуул бүхий 714 кг жинтэй "Картосат-2" цуврал хиймэл дагуулыг сансрын тойрог замд оруулжээ.
Сансрын нислэгээр урьд өмнө нь ийм олон тооны хиймэл дагуулыг сансрын тойрог замд оруулж байгаагүй юм. "Картосат-2" цуврал хиймэл дагуулаас авсан дүрсийг газар зүй, хот, хөдөө, далайн эргийн үйл ажиллагаанд хэрэглэдгээс гадна замын хяналт, ус хангамж, хүний үйлдлээс хамааралтай өөрчлөлтийг тандах Газрын мэдээллийн систем, Газар зүйн мэдээллийн системд ашигладаг байна.
Энэтхэг улс "Картосат-2" цуврал хиймэл дагуулыг сансрын тойрог замд оруулжээ | ||
Үзсэн: 1346 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.