Шууд Chart

Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс хүлээлгийн өрөөтэй болжээ

2017-02-23 15:26:40

Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид иргэдэд чиглэсэн олон арван шинэлэг ажлуудыг зохион байгуулж байна. Тус хэлтсийн алба хаагчдын санаачилгаар дотоод нөөц бололцоондоо тулгуурлан иргэдийн хүлээлгийн өрөөг тохижуулжээ. Нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын цагдааийн газрын дэд дарга К.Нямдаваа, тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням алба хаагчдын болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Энэ өрөөнд тус цагдаагийн хэлтэст хандан өргөдөл гомдол өгч шалгуулж байгаа болон гэмт хэрэгт сэжигтнээр байцаагдаж үйлчлүүлж байгаа иргэдийнхээ тохь тухтай, түргэн шуурхай байдлыг хангах чиглэлээр цэвэр ус уух боломж, гар утасны цэнэглэгч хайрцаг, бичгийн хэрэгсэл, ширээ, сандал, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилсан гарын авлага, эрх зүйн мэдлэг олгох зурагт хуудас, сэтгүүл байрлуулжээ.

Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтайд тооцогддог Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэс нь энэ жил түүхт 65 жилийн ойтойгоо золгож байгаа. Тиймээс тус хэлтсээс ойгоо угтан өөрсдийн санаачилга, санхүүжилтээр шат дараалсан бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудыг эхлүүлээд байгаа юм. Цаашид мөн иргэдэд төдийгүй алба хаагчдад чиглэсэн олон арван бүтээлч ажлуудыг хийхээр төлөвлөжээ.


Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс хүлээлгийн өрөөтэй болжээ   
Үзсэн: 2500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [27.123.213.xxx] 2017-02-24 09:15
тууз хайчлах мэтийн хэлбэрдэх шоуг зогсоох хэрэгтэй
Зочин [202.131.249.xxx] 2017-02-23 18:49
77 naana chini bagtax yy.
Зочин [202.55.191.xxx] 2017-02-23 18:33
neg jijghen um hiicheed tuuz haichlaad shavchix yum indeedmiin garuuduu
Зочин [119.40.100.xxx] 2017-02-23 17:30
ингэж тууз хайчлах хэрэг байдаг юмуув хаанаас ирсэн уламжлал вэ
Зочин [203.91.112.xxx] 2017-02-23 16:48
Ийм тэнэг тууз хайчилдаа болчихмоор юм аа

Бидэнтэй нэгдээрэй