ҮХЛ-ийн тэмцээний 2016-17 оны улирлын тоглолтын хүрээнд өнөөдөр 3 тоглолт боллоо. Эдгээрээс “Вашингтон Кэпиталс”, “Филадельфи Плайерс” багуудын тоглолт олны анхаарлын төвд байлаа. АНУ-ын нийслэл Вашингтон хотын баг энэ өдөр өрсөлдөгчөө 4 үеийн турш илүүрхэн тоглож 4:1-ийн харьцаатай хожжээ. Нийслэлчүүдээс ОХУ-ын хоккейчин Евгений Кузнецов шилдэг нь байж, 2 гоол орууллаа. Түүний хувьд энэ улирал 14 ноол оруулж, 33 гоолын дамжуулалт өгөөд байна. Мөн багийн шилдэг довтлогч Ларс Никлас Бэкстрем, Ти Жей Оши нар тус бүр нэг шайбыг оруулсанаар баг нь улирлын 40 дэх хожлоо авсан юм. “Вашингтон Кэпиталс” одоогоор 59 тоглолтод оролцож, 87 оноо авсан амжилтаараа дорнод бүсийн багуудыг тэргүүлж байна. Харин Филадельфи хотын “Нисэгчид” 63 оноо цуглуулсан амжилтаар энэ бүсийн 114-р байрт улирлыг үргэлжлүүлж байна.
“Нийслэлчүүд” дорнод бүсийг тэргүүлсээр байна | ||
Үзсэн: 1525 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.