Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 10 сарын 30-ны байдлаар махны үнэ буурсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 10.4 хувь, үхрийн ястай махны үнэ 8.6 хувь, үхрийн цул махны үнэ 5.0 хувь, адууны махны үнэ 2.1 хувь, ямааны махны үнэ 10.5 хувиар буурсан байна.
Харин мөн үеийн өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 1.8 хувь, үхрийн ястай махны үнэ 1.0 хувь, үхрийн цул махны үнэ 0.3 хувь, ямааны махны үнэ 2.2 хувиар буурч, адууны махны үнэ өөрчлөлтгүй гарсан байна.
Ямааны махны үнэ 10.5 хувиар буурчээ | ||
Үзсэн: 1185 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.