Шууд Chart

Судар номын үзэсгэлэн болно

2013-11-06 14:14:39

Соёл урлаг судлалын хүрээлэнгээс монголчуудын эртний уламжлалт ая дангийн судрыг цуглуулж, өв соёлоо сэргээн хадгалах ажил өрнүүлж байна.

Мэргэжилтнүүд ард түмний гар дээр үес үе дамжин хадгалагдаж ирсэн 20 гаруй судар цуглуулсан бөгөөд
энэ сарын 7 нд Богд хааны ордон музейд 11:00 цагаас үзэсгэлэн хэлбэрээр олонд дэлгэх аж. Үзэсгэлэнг Гандантэгчилэн хийд, СУИС, ССАЖЯ зэрэг байгууллагууд  хамтран дэмжиж ажиллаж байна.  Одоогоор судруудыг судлах ажил үргэлжилж байна. Энэ талаар өнөөдөр Соёл урлаг судлалын хүрээлэнгийн захирал Д.Даваасүрэн, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболд нар мэдээлэл хийлээ.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Судар номын үзэсгэлэн болно   
Үзсэн: 881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй