Романс луйвар нь интернет орчинд харилцаа тогтоон хүний итгэлийг олж аван улмаар үүнийгээ ашиглан залилангийн гэмт хэрэг үйлддэг ба одоогийн байдлаар Монгол Улсын 7 иргэн Индонез улсаар дамжуулан Нигер улсын гэмт бүлэглэлүүдийн халдлагад өртөн хохирсон байна.
Гэмт этгээдүүд сошиал сайтуудаар хохирогчдын судалгааг сайтар хийж тэтгэврийн насны, ганц бие эмэгтэйчүүдийг онцлон харилцаа тогтоож ихэнх тохиолдолд өөрийгөө АНУ-ын армид удирдах албан тушаалтай хэмээн танилцуулан удаан хугацааны туршид харилцаж итгэлийг олж авч, улмаар Монгол Улсад очно, хамт амьдарна, аль нэг гадаад улсын дансанд гацсан их хэмжээний мөнгөө Монгол Улс руу гуйвуулахад гарах зардал, шимтгэл гэх нэрийдлээр их хэмжээний мөнгө гадаад улсын данс руу шилжүүлэн авч байна.
Иймд иргэд өөрийн танихгүй хүнийг сошиал орчинд хүрээлэлдээ оруулахгүй байх, өөрсдийн хувийн мэдээллээ сайтар нууцалж гэмт этгээдүүдийн бай болохгүй байх, хэрвээ дээрхтэй ижил төстөй байдлаар харилцан, өөрөөс тань мөнгө шилжүүлэхийг хүссэн бол цагдаагийн байгууллагад яаралтай хандана уу.
Сэрэмжлүүлэг | ||
Үзсэн: 1068 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.