Шууд Chart

Инфляци 12 хувьд хүрнэ

2013-11-06 16:02:48

Монгол Улсын эдийн засгийн улирлын тоймыг гарган улирал бүрт танилцуулдаг Дэлхийн банкныхан өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Мэдээлэлд Монгол улсын инфляци 12 хувьд хүрнэ  гэжээ.

Харин манай улсын хувьд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төсөлдөө Монголбанкны зүгээс инфляцийн төвшинг ирэх оны эцэст найман хувь, 2015-2016 онд долоон хувиас хэтрүүлэхгүй байлгана гэж тусгасан.  
Дэлхийн банкны  зүгээс инфляци өссөн шалтгааныг  хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өндөр өсөлт болон төсвийн тэлэх бодлоготой холбон тайлбарлаж байна.  
 
Үндэсний статистикийн хорооноос  хэрэглээний үнийн улсын индекс өнгөрсөн наймдугаар сард өмнөх сарынхаас 1.7 хувь, оны эхнээс 6.7 хувиар өссөн талаар мэдээлж, энэ үзүүлэлтээр бол  жилийн өмнөхөөс 9.4 хувиар өссөн дүн гарч байгааг онцолж байсан билээ. Тэгвэл  энэ үзүүлэлт наймдугаар сараас хойш тогтмол өсөх хандлагатай байгаа аж.
 
Энэ талаар өчигдөр болсон намын бүлгүүдийн хуралдаанаар мөн яригдаж, инфляцийн тоон үзүүлэлт нь нэг оронтой тоонд багтаж байгаа хэдий ч бодит амьдрал дээр хоёр оронтой тоо руу үсрэн орсон талаар гишүүд онцолж байсан юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Инфляци 12 хувьд хүрнэ   
Үзсэн: 1640 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй