Шууд Chart

“Боруссиа Дортмунд” 12 хожоод байна

2017-03-06 14:00:54

Германы аварга шалгаруулах “Бундес лиг”-ийн тэмцээний 23-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдээр болж, сүүлийн тоглолтууд урд шөнө боллоо. “Бундес лиг”-ийн 8 удаагийн аварга “Боруссиа Дортмунд” энэ тойрогт лигийн хүчтэй өрсөлдөгч “Байер Леверкузен”-ыг алдар “Сигнал Идуна Парк”-д хүлээн авчээ. Энэ тоглолт эхлээд ердөө 6 минутын  дараа Франц довтлогч Оусман Дембеле тооны харьцааг нээсэн. 19 настай Дембелегийн хувьд энэ улирал 6 гоол оруулж, 9 гоолын дамжууулалт өгөөд байгаа юм. Үүний дараа “Дортмунд”-ын шилдэг довтлогч Пьер-Эмерик Обамеянг дараалан 2 гоол оруулсан. Габон довтлогчийн хувьд ингэснээр нийтдээ 21 гоол оруулсан үзүүлэлттэй болж, лигийн шилдэг мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсэн эхвээр үлдэж байна. Харин тэдэнд нэгэн муу мэдээ байсан нь багийн супер од Марко Ройс зүүн гуяны арын булчиндаа гэмтэл авч талбайг орхижээ. Герман залуу Ройс нэг сарын хугацаанд талбайд гарахгүй юм байна. Энэ өдөр Томаш Тюкелийн залуусаас Кристиан Пулишич багийнхаа 4 дэх гоолыг оруулсан бол Андре Шюррле торгуулийн цохилтоос гоол оруулж, тооны харьцааг 5:2 болгожээ. Португал хагас хамгаалагч Рафаэл Геррейру улмаар сүүлийн минутад энэ тоглолтын сүүлийн гоолыг оруулсанаар баг нь 6:2-ын харьаатай өрсөлдөгчөө хожсон юм. “Дортмунд” одоогоор лигийн хүснэгтийн 3-р байрт 43 оноотой улирлыг үргэлжлүүлж байна. Харин Рожер Шмидтээр удирдуулсан “Байер Леверкезун” хүснэгтийн 10-р байрт эрэбэлэгдэж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Боруссиа Дортмунд” 12 хожоод байна  
Үзсэн: 1144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй