“Бундес лиг”-ийн хүснэгтийн дэд байрт улирлыг үргэлжлүүлж байгаа “Лайпциг” клуб энэ тойрогт “Аугсбург”-ийн талбайд зочилж, улирлын 23 дахь тоглолтдоо оролцлоо. Энэ удаад талбайн эзэд гоолын салхийг хагалж, Грек хамгаалагч Константинос Стафилидис гоолыг оруулжээ. Гэсэн ч үүнээс 6 минутын дараа Наби Кейтагийн дамжуулалтаар “Лайпциг” клубын шилдэг мэргэн бууч Тимо Вернер энэ улирлын 14 дэх гоолоо оруулсан. Тоглолтын 2-р үе эхлээд Эмиль Форсбергийн дамжуулалтаар Марвин Комппер “Лайпциг”-т тэргүүллийг авчирсан хэдий ч тэдний хошуучлал удаа үргэлжилсэнгүй. Тоглолтын 60 дахь минутад Австри хамгаалагч Мартин Хинтереггер тооны харьцааг 2:2 болгон тэнцүүлсэн юм. “Лайпциг” ийнхүү 1 оноо авч, 49 оноотой болсоноор хүснэгтийн 2-р байраа хадгалан үлдэж байна.
“Лайпциг” энэ тойрогт 2 оноо алдлаа | ||
Үзсэн: 993 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.