Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 07/

2013-11-07 07:43:14

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 11-р сарын 07. Пүрэв гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн эхэн харагчин Гахай сарын шинийн 4. Есөн улаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Бархасвад гараг. Өдрийн барилдлага Арвидах.  Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Наран 08.07-д мандаж, 17.45-д жаргана. Өнөөдөр 15 цаг 50 минутанд өвлийн уур амьсгал орно. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Энэ өдөр төрсөн хүн үнэнийг өгүүлэгч, ёсыг мэдэгч, ариун явдалт, амьтнаа тустай. Мөрд орвол идээгээр ханаад хөвгүүн хийгээд эдийн тус бүтнэ. Хулгайч нь цайвар шар зүстэй. Хулгай дээрэмд дуртай, муу хувцастай, зүүн зүгт явсан. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Өвлийн уур орох улирал 15 цаг 50 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Тааламжгүй өдөр. Ялангуяа эрэгтэй матрууд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь өдрийн эхэнд тэдний амьдралын эрч үч буурах хандлагатай байна. Эрсдэл өндөртэй ажил хэргийн болон арилжаа наймаа амжилт авч ирэхгүй. Сэтгэлтэй хосууд хоорондын харилцаанд учирсан саад бэрхшээлийг даван туулахдаа тааламжтай үеийг хүлээ. Өнөөдөр бүлэг одод танд будлиан уйтгар гунигийг нилээн ихээр авчрах төлөвтэй байна. Дотны нөхөрлөлөө тайван, амар амгалан байлгахыг хичээж байгаа ч үүнд тань асуудал гарсаар байна. 


Хумхын орд (1/20-2/18): Ихээхэн өөдрөг өдөр болно. Та өөрийгөө маш их аз жаргалтай байгаагаа мэдэрнэ. Магтаалын үгнээс ихээхэн баяр баяслыг мэдрэх бөгөөд чин сэтгэлийн эсэхэд нь эргэлзэх хэрэггүй. Шинэ танилуудтай болоход сайн. Гэхдээ хэр хэмжээгээ алдахгүй байхыг од эрхэс танд зөвлөж байна.

 

Загасны орд (2/19-3/20): Чухал өдөр. Бизнесийн асуудал нь таны анхаарлын төвд байх шинжтэй. Ямар нэг зүйлийг дараа хийхээр бүү хойшлуул. Чухал асуудалтай эртхэн тулгар, үлдсэн өдрүүдэд нь амжилтай ажиллах болно. Амжилтандаа хэрэгтэй өөрчлөлт хийхэд бэлднэ. Хэн нэгэн хүн таниас хариу нэхэж магадгүй. Таниас хүсэж байгаа зүйл таны үзүүлэх дэмжлэгээс ч илүү юу гэдгийг тунгаа. Таны хуурч мэхлэхийг оролдох хэн нэгэнтэй тулгарах эрсдэл өндөр байна. Өөрийгөө хамгаалж хүндлэх болон итгэл үнэмшил бий болгоход анхаарлаа хандуул.

Хонины орд (3/21-4/19): Хамтарсан үйл ажиллагаанд тааламжтай өдөр. Чухал шийдвэр гаргахдаа зөн совиндоо бүү найд. Энэ нь алдаа гаргахад хүргэж болзошгүй. Харин үүний оронд хамт олон, найз нөхдийн тусламж дэмжлэгт түшиглэж, удирдлагын зөвлөгөөг хүлээн ав. Айдсаа дарж, эрсдэлтэй алхам хийхэд бэлэн бай. Амьдрал, ажил үйлд гарах эерэг өөрчлөлт таны материаллаг байдлыг дээшлүүлэх бололтой.


Үхрийн орд (4/20-5/20): Маш муу өдөр. Сэтгэл санаа тогтворгүй уур уцаартай байх нь ажил дээрээ алдаа гаргахад хүргэж болзошгүй. Гэхдээ саад бэрхшээлд тэгтлээ анхаарах хэрэггүйг од эрхэс зөвлөж байна. Зүгээр л хувь заяа таны зан чанарын тогтвортой эсэхийг шалгаж байгаа хэрэг. Хэрвээ чамд муу өдөр байвал өдрөөс илүү гариг эрхэсийг буруутга. Хэвийн байгаагаасаа илүү эргэн тойронд байгаа жингээ хаясан эрх мэдэлтэй нэгэнтэй өрсөлдөнө. 

Ихрийн орд (5/21-6/21):  Эрч хүчтэй, оновчтой өдөр. Амьдралд тань юун сайн бүтэмжтэй байгааг тунгааж чадвал эерэг эрч хүч өөрөө л урсаад ирнэ. Холион бантан хутгалгүй өөрийн бодлыг ойлгомжтой илэрхийл. Анхны сэтгэгдэл чухал учир чадахаасаа чадахгүй хүртэл хичээ. Заримдаа гаднах үзэмж бүхнийг илтгэнэ гадна үзэмж сайн байх нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж ажлын гүйцэтгэлийг сайжруулна.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Тайван өдөр. Хуулийн дагуу шийдэх асуудлууд шийдэгдэж дуусахгүй чирэгдэл учруулан таны ажлыг боогдуулна. Тиймээс та удирдлагууд хамтран амьдрагчтайгаа зохицохын тулд уян хатан мэргэн ухаантай байх хэрэгтэй. Хөрш зэргэлдээ гудамжуудаараа түргэн алхах эсвэл агаар сайтай хаана ч байсан аажуу уужуухан зугаалга хийх талаар бодоод үзээрэй. Маргалдаан зөрөлдөөнөөс зайлсхийн бодлоо цэгцэлж эрч хүчээ сэргээ.


Арслангийн орд (7/23-8/22): Тус дэмтэй өдөр. Таны бодол санаа санхүүгийн тал руу эргэж, мөнгө олох хамгийн сайн аргыг хайж, гадуур гарч хэд хэдэн бараа бүтээгдэхүүн худалдаж авна. Яг энэ цаг мөчид хорвоо дэлхий танд тусламжийн гараа сунгана. Харилцаа холбоо нэн тэргүүний асуудал болно. Хайртай хүн, хөрш болон таны ойр дотны бусад хүмүүс таны ухаалаг үгсийг анхааралтай сонсох болно. Сурахаар эсвэл бизнесийн аяллаар гадаад улсыг зорих бололтой.



Охины орд (8/23-9/22): Тааламжтай өдөр. Энэ өдөр таны амьдралын эрч хүч бусдыг манлайлах өөртөө итгүүлэх чадвар сэтгэл татам байдал өндөр байна. Гэхдээ арилжаа наймааны асуудалд анхаарал болгоомжтой хандахад илүүдэхгүй. Хайрын болзоо бүтэлгүйтэх эсвэл дотны хүний тань болчимгүй үйлдэл урмыг тань хугалж мэдэх нь. Төсөл хэрэгжүүлэхдээ хамтрагчаа зөв сонго. Хэрвээ чи эрсдлээ зөв тооцоолсон бол ашиг нь боломжийн байх бололтой.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Эерэг өдөр. Өдрийн турш цагийг зугаатай өнгөрүүлэхэд найд. Мэдээ тараах чадвар чинь одоо болон дараагийн хоёр өдрийн турш өндөр байх бөгөөд энэ авьяасынхаа давуу талыг ашигла. Хурц ухаан тань ирээдүйн амжилт авчрах бизнесийн зөв шийдвэр гаргаж чадахыг харуулж байна. Яриагаар юм уу бичгийн хэлбэрээр үгээр хоолоо олдог жинлүүрийнхэний хувьд бараа болон үйлчилгээ сурталчлах нь одоо үед маш их орлоготой ажил гэдгийг олж мэднэ. Мөн түүнчлэн бизнес уулзалт төлөвлөж хэд хэдэн санл тавихад маш их ээлтэй цаг.

Хилэнцийн орд (10/23-11/21): Хүнд өдөр. Өнөөдөр ажил хэрэгт гэнэтийн асуудлууд үүсч танд найз нөхдийн материаллаг тусламж шаардагдах бололтой. Бардам зан ба өр тавьж болохгүй гэсэн зарчимдаа баригдан тусламж авахдаа бүү санаа зов. Энэ бол түр зурын хүндрэл тул санаагаа бүү чилээ.

 



Нумын орд (11/22-12/21): Дасгалыг хоолны дэглэмтэй хослуулсанаар та удахгүй эрүүл байх аргаа олно. Хэрэв та стрессээ хураагаад л байвал нэг л өдөр тэсрэх болно. Алжаалаа тайлж амрахын тулд болон мөнгө олохын тулд спортоор хичээллэдэг нумын ордныхон спортын шинэ төрлөөр хичээллэж эхэлж магадгүй. Гэсэн хэдий ч булчингаа гэмтээх юмуу хэт ачаалал өгөхөөс сэргийлэн шинэ спортоо удаанаас эхлэн сургуулилаарай. 

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 07/  
Үзсэн: 2435 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй