Шууд Chart

Боян Богданович "Уизардс"-д ялалт авчирлаа

2017-03-06 18:45:02

АҮСБХ-ны лигийн тэмцээний 71 дэх улирлын тойргийн тоглолтууд мөн энэ өдрүүдэд үргэлжилсээр байна. Өнөөдөр лигийн хүрээнд нийт 7 тоглолт болсоноос АНУ-ын нийслэл Вашингтон хотын “Уизардс” баг өөрийн талбайдаа “Орландо Мэжик” багийн залуусыг хүлээн авчээ. Энэ тоглолт 4 үеийн турш эн тэнцүүхэн өрсөлдөөнтэй үргэлжилж, сүүлийн мөчид шийдэгдсэн байна. “Орландо”-гоос өнөөдөр Аарон Гордон, Терренс Росс, Элфрид Пэйтон, Бисмак Бийомбо, Эван Фурнье гэсэн гарааны 5 тоглогч нь бүгд 10-с дээш оноо авч, багаараа жигд сайн тоглолт үзүүлсэн. Мөн сэлгээнээс гаран тоглосон Джефф Грин, Марио Хезонья нар тус тус 12 оноо авчээ. Харин талбайн эзэн баг “Вашингтон Уизардс”-аас багийн шилдэг довтлогч Брэдли Бил шилдэг нь байлаа. Тэрээр энэ өдөр 32 оноо авсан үзүүлэлтээр багаа тэргүүлсэн бол сэлгээнээс гаран тоглосон Хорват легионер Боян Богданович 27 оноо аван сайн тоглолто үзүүлсэн. Мөн Жон Уолл 19 оноо, Отто Портер 11 оноо авч нийслэл хотын баг үндсэн цагт 115:114-ын харьцаатай ердөө нэгхэн онооны зөрүүтэй сүүлийн мөчид хожил авчээ. Ийнхүү “Вашингтон”-чууд 37 хожил, 24 хожигдолтой болсоноор дорнод бүсийн 3-р байрт бичигдсэн хэвээр үлдлээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Боян Богданович "Уизардс"-д ялалт авчирлаа  
Үзсэн: 1562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй