Шууд Chart

Иргэдийн санаачилга ажил болж эхэллээ

2013-11-07 09:09:14

Гэр хорооллын иргэд амьдарч буй орчноо сайжруулах ажлын эхлэлийг Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад хэрэгжүүлж байна.

БЗД-ийн 21 дүгээр  хорооны Сэлбийн 46 дугаар гудамжийг Улаанбаатар хотын Дарь-Эх цайз дахь ажлын алба, 21 дүгээр хорооны оршин суугчид “Талын сэтгэл нөхөрлөл” ТББ хамтран тохижуулж хүлээлгэж өглөө.
 
Энэ ажлыг АНУ-ын Азийн сангийн “Гэр хорооллын иргэдийн санал санаачилгыг дэмжих сан”-гаас санхүүжүүлсэн юм.
 
Тохижилтын ажлын хүрээнд тухайн хорооны намагтай гудамжийг сонгон авч 140 см хайрга асгаж, тэгшлэн, явган хүний зам тавьж, мод тарин, хогийн сав, сандал байршуулан, гэрэлтүүлэг хийж камер суурилуулсан аж.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Иргэдийн санаачилга ажил болж эхэллээ  
Үзсэн: 1378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй