Шууд Chart

Хулгайн гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүллээ

2017-03-08 12:59:03

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүллээ. Сэжигтэн Н, Ө, Б нарыг автобусанд зорчиж явсан эмэгтэйн түрүүвч, олон нийтийн газраар зорчиж байсан иргэний гар утас хулгайлсныг цагдаагийн алба хаагчид үйлдэл нь баримтжуулан, дайчлан ажилласан байна.

Энэ талаар иргэн Д.Пагамжав “Дүнжингарав-III, IV хороолол” чиглэлийн автобуснаас Тэнгис кино театрын автобусны буудал дээр буухад цүнх онгорхой, түрүүвч алга болсон байсан.  Автобусны буудал дээр буугаад “Хулгайд түрүүвчээ алдчихлаа. Туслаарай” гэж хашгирахад хоёр хүн ирээд “Бид цагдаагийн байгууллагын алба хаагч байна” гээд миний түрүүвчийг авсан этгээдүүдийг автобусны буудлаас холдож амжаагүй байхад нь маш шуурхай илрүүлээд, хэлтэс дээрээ авчирсан. Тэдгээр алба хаагч өдрийн цайндаа гарчихаад орж явсан хүмүүс байсан. Хулгайн хэргийг шуурхай илрүүлж, намайг хохиролгүй болгож өгсөн цагдаагийн алба хаагчдад маш их баярлаж байна. Иргэддээ автобус, олон нийтийн газраар зорчихдоо сонор сэрэмжтэй явахыг захья. Би л гэхэд тортой юм бариад автобусанд шахцалдаж яваад хулгайд эд зүйлээ алдлаа” гэж ярилаа.

Түүний түрүүвчинд 80 мянган төгрөг, иргэний үнэмлэх бичиг баримтууд, банкны картууд байсан бөгөөд эд зүйлийг бүрэн бүтнээр нь олж өгч, иргэнийг хохиролгүй болгожээ.

Сэжигтнүүд нь автобусны буудал, олон нийтийн газар тэнэмэл байдлаар бүлэглэн явж, иргэдийн анхаарлыг сарниулан эд зүйл, гар утас хулгайлдаг байжээ. Мөн олон удаагийн ял шийтгэлтэй, орлогын эх үүсвэр, тогтсон хаяггүй, бүлэглэн бусдын эд зүйлийг хулгайлдаг болох нь тогтоогдсон байна.

Иймд иргэдийн автобусны буудал, олон нийтийн газраар зорчихдоо сонор сэрэмжтэй байж, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эд зүйлээ хулгайд алдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэхийг зөвлөж байна.


Хулгайн гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүллээ  
Үзсэн: 905 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [59.153.113.xxx] 2017-03-08 13:23
Ийм хулгайч нарын нэрийг зурагтай нь тавьж олон нийтэд жигшүүл,сэрэмжлүүл,эд нар өөрсдөө өөрийнхөө нэр хүндийг огт бодохгүй байхад хар хүний төлөө шар хүн гэгчээр замаас нь эд нарын нэрийг нийтэд мэдэгдэхгүй байгаа нь буруу зүйл,хэрэв ил тод мэдээлдэг бол иргэд ч хулгайч нарыг нүдлэж таньж сэргийлэнэ,эд нар ч нэр нүүрээ бодож хэрэг хийхээс татгалзана,манайхан өмнө ДОХ-ийг ингэж тэнэгтэж өргөмжилсөөр одоо хичнээн хүнд халдаагаад байгаа билээ,хулгайч нарын нэрийг хичнээн нуугаад яахав,иргэн Х гэж шүүхийн тогтоол уншихгүй нь үнэн биздээ,нуух юмаа нуухгүй,нуухгүй юмаа нууж тэнэгтдэгээ больцгооё.

Бидэнтэй нэгдээрэй