![](/uploads/201311/news/thumb/8421f934a6a5c954ec19709e2bab31be_x3.jpg)
Цагдаагийн ерөнхий газар, ХСИС-тай хамтран ажилласнаар ирээдүйн боловсон хүчнээ шинэ системээр сургаж, шинэтгэлийг бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдлээ.
Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт, Хууль сахиулахын их сургуулийн захирал цагдаагийн хурандаа Р.Чингис нар “Хамтран ажиллах санамж бичигт” гарын үсэг зуржээ
Цаашдаа цагдаагийн байгууллага шинэтгэлийн ажлаа өргөжүүлж мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, давтан болон мэргэшүүлж сургах тал дээр анхаарч ажиллах бөгөөд ирэх онд хэрэгжих Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу байгууллагын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт хийх аж.
Цагдаагийн байгууллага шинэчлэгдэнэ | ||
Үзсэн: 1923 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.