![](/uploads/201311/news/thumb/c2afbd1749eb9299d88f56c5681a6c84_x3.jpg)
ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатарт холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгуулахаар шилжүүлэхээр болсон байна.
Түүний хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаад улсын нууцтай холбоотой асуудал гарч ирсэн учраас шилжүүлж байгаа юм. Д.Цогтбаатартай холбогдох хэргийг сануулбал, 2004 онд манай улсад ирээд сураггүй болсон
ХБНГУ-ын иргэн Масимлян Лёонхарт Клойбертэй холбоотой хэрэгт шалгаж эхэлсэн. Вольтер хэмээх хуурамч нэрээр манай улсад ирсэн М.Л.Клойбер нь улсынхаа банкийг залилан 12 сая евро авсан байдаг. Улмаар хамтран амьдрагч монгол бүсгүйдээ Зайсанд дээд зэрэглэлийн орон сууц, үнэтэй машин авч өгөн Монголд нуугдаж байхдаа Д.Цогтбаатартай ойр дотно холбоотой байсан нь тогтоогдсон юм.
Хурандаа Д.Цогтбаатарын хэргийг шилжүүлэн шалгана | ||
Үзсэн: 1050 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.