![](/uploads/201703/news/thumb/3abe17eac4296d158be27b69d853ea64_x3.jpg)
ОУЦХ-оос уулын цанын дэлхийн цомын АШТ-ийг тэмцээнийг 50 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, энэ жилийн дэлхийн цомын төлөөх цуврал гараанууд өндөрлөх шатандаа ороод байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн энэ оны 33 дахь гараа АНУ-ын Калифорни мужийн Олимпик Валлие цанын баазад болжээ. Туг сүлжих ангилалд явагдсан энэ өдррийн гараанд дэлхийн шилдэг цаначдын шилдгээр АНУ-ын алдарт тамирчин, олимп, дэлхийн аварга Микеала Шиффрин тодорлоо. Тэрээр 2 гарааны нийлбэр дүнгээр нэг минут, 39.48 секундын амжилтаар тэргүүн байрт шалгарсан бол Чехийн алдарт тамирчин 2007 оны дэлхийн аварга Сарка Стракова дэд байрт, Австрийн Берадетт Шилд 3-р байр эзэлжээ. Дэлхийн цомын тэмцээний сүүлийн хоёр гараа АНУ-д болсоноор Микеала Шиффрин өөрийн эх орондоо дараалан хоёр гараанд түрүүлж байна. Өдгөө 21 настай дэлхийн шилдэг цаначин Шиффрин дэлхийн цомын тэмцээнд 6 дахь жилдээ оролцож байгаа бөгөөд 102 гараанд уралдаж, 31 дэх түрүүгээ хүртсэн нь энэ байлаа. Шиффрин энэ оны 33 гарааны дараах байдлаар 11 түрүү хүртээд байгаа бөгөөд нийлбэр дүнгээр 1523 оноотой бүх тамирчдыг хошуучилж байгаа юм. Тэмцээний дараагийн гараа энэ сарын 15-ны өдөр АНУ-ын Аспен дахь цанын баазад болно. 2017 оны дэлхийн цомын тэмцээн өндөрлөхөд одоо ердөө 4 гарааны уралдаан үлдээд байна.
Микеала Шиффрин дэлхийн цомд тэргүүлж байна | ||
Үзсэн: 1534 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.