Шууд Chart

Трамплин үсрэлтийн багийн тэмцээн боллоо

2017-03-13 11:22:55

ОУЦХ-ны трамплин үсрэлтийн дэлхийн цомын АШТ-ий ээлжит гараа Норвегийн Осло хотноо болсон байна. 38 дахь удаагийн трамплин үсрэлтийн дэлхийн цомын тэмцээний ээлжит гарааэнэ өдөр багийн төрөлд болж, Австрийн Стефан Крафт  хошуучилсан байна. 23 настай шилдэг залуу тамирчин энэ өдөр 134.5 метр харайж шилдэг амжилтыг үзүүлжээ. Крафтын хувьд ингэснээр энэ оны 4 дэх түрүүгээ хүртэж, нийт 1220 оноотой болсоноор тэмцээнийг нийлбэр дүнгээр тэргүүлэгч Польшийн Кэмил Сточоос 60 онооны дутуу болж байна. Энэ өдөр Пиотр Еила 2-р байрт шалагрч, Австрийн Михаел Хаябок 3-р байр эзэлжээ. Улмаар багийн дүнгээр Австрийн тамирчид тэргүлсэн бол Андреас Веллингер тэргүүтэй Германы баг удаалж Польшийн баг тамирчид 3-р байрт орсон амжилттай уралдааныг өндөрлүүллээ. Австрийн баг ийнхүү 2014 оноос хойш анх удаа дэлхийн цомд түрүүлж байгаа бөгөөд тэмцээний түүхэн дэх 28 дахь түрүүгээ ийн хүртлээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Трамплин үсрэлтийн багийн тэмцээн боллоо  
Үзсэн: 1827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй