Шууд Chart

“Дортмунд” хожигдсон ч 3-р байрт хэвээр үлдлээ

2017-03-13 11:28:30

Германы аварга шалгаруулах тэмцээнд наймантаа түрүүлсэн, алдарт “Боруссия Дортмунд” клуб энэ тойрогт ХБНГУ-ын нийслэл хот Берлиний алдарт “Олимпиа” цэнгэлдэх хүрээлэнд зочилж, “Херта Берлин” багтай улирлын 24 дэх тоглолтоо хийлээ. Энэ тоглолт эхлээд 11 минутын дараа талбайн эздийн довтолгооны хослол гоолын салхийг хагалсан. Энэ удаад Ведад Ибишевичийн өгсөн дамжуулалтыг  Кот-д'Ивуар довтлогч Саломон Калу амжилттай төгсгөж, энэ улирлын 6 дахь гоолоо оруулсан. Харин “Дортмунд”-чуудаас тоглолтын 2-р үе эхлээд Япон залуу Шинжи Кагавагийн дамжуулалтаар Пьер-Эмерик Обамеянг гоолыг оруулж, тооны харьцаа 1:1 болон тэнцсэн. 27 настай Габон довтлогч Обамеянг ингэснээр улирлын 22 дахь гоолоо оруулж, лигийн шилдэг мэргэн буучдыг тэргүүлэгчийн байр сууриа хадгалан үлдэж байгаа юм. Гэсэн ч нийслэлчүүдээс Герман хамгаалагч Марвин Платтенхардт хожлын гоолыг оруулсанаар баг нь улирлын 12 дахь хожлоо авч, 40 оноотой боллоо. Энэ амижлтаараа тэд Германы АШТ-ий 5-р байрт эрэмбэлэгдэж байна. Харин Томаш Тюкелээр удирдуулсан “Боруссия Дортмунд” тэднээс ердөө 3 онооны илүүтэй байгаа хүснэгтийн 3-р байраа хадгалан үлдэж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Дортмунд” хожигдсон ч 3-р байрт хэвээр үлдлээ  
Үзсэн: 1562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй