Шууд Chart

“Байерн Мюнхен” лигийг тэргүүлж байна

2017-03-13 11:33:24

Германы АШТ-ий түүхэнд хамгийн олон удаа түрүү хүртсэн баг алдарт “Байерн Мюнхен” энэ тойрогт өөрийн алдарт “Альянц-Арена” цэнгэлдэх хүрээлэндээ “Айнтрахт Франкфурт”-ыг хүлээн авчээ. Хүснэгтийн 2-р байрт буюу лигийн 26 удаагийн аварга “Байерн”-ы ард бичигдэж байгаа “Лайпциг” клуб энэ тойрогт хожигдсон учраас тэд энэ тоглолтод хожвол ардаа бичигдэж байгаа багаасаа 10 онооны илүүтэй болох нөхцөл боломж бүрдээд байсан юм. Тоглолтын эхний гоолыг лигийн өнгөрсөн улирлын аваргуудаас багийн шилдэг мэргэн бууч, 28 настай Польш довтлогч Роберт Левандовски оруулсан. Улмаар энэ гоол орсоноос ердөө 3 минутын дараа Бразил хагас хамгаалагч Дуглас Коста адхин нэг гоолыг хаалганд шигтгэж, багийнхаа тэргүүллийг бататгасан юм. Тоглолтын 2-р үед Роберт Левандовски энэ өдрийн 2 дахь гоолоо оруулсанаар энэ улирал 21 гоол оруулсан амжилттай болж, мэргэн буучдын жагсаалтын 2-р байрт бичигдэж байгаа юм. Итали мэргэжилтэн Карло Анчелоттигоор удирдуулсан “Байерн Мюнхен” ийнхүү 3:0-ийн харьцаатай ялалтыг авч, улирлын 18 дахь хожлоо авсанаар 24 тойргийн дараах байдлаар Германы лигийн 18 багийг 59 оноотой тэргүүлж байна. Мөн тэд бүх тэмцээний хүрээнд сүүлийн 18 тоглолтдоо хожигдоогүй байгаа юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Байерн Мюнхен” лигийг тэргүүлж байна  
Үзсэн: 1532 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй