Шууд Chart

Роберт Левандовски 100 дахь гоолоо орууллаа

2017-03-13 11:38:56

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Германы "Бундес лиг"-ийн тэмцээний 24-р тойргийн тоглолтууд болж, Германы лигийн өнгөрсөн улирлын аварга “Байерн Мюнхен” талбайдаа “Айнтрахт Франкфурт”-ыг хүлээн авсан. Энэ тоглолтод Мюнхен хотын багийн шилдэг мэргэн бууч, 28 настай Польш довтлогч Роберт Левандовски 2 гоол оруулсанаар багийнхаа төлөөх 99, 100 дахь гоолуудаа оруулжээ. Левагийн хувьд 2014 онд Германы аваргуудын бүрэлдэхүүнд нэгдсэнээс хойш албан ёсны 136 тоглолтод оролцож, 100 гоол оруулсан шилдэг амжилтад хүрлээ. Тэрээр мөн энэ улирал 21 гоол оруулсан амжилтаараа мэргэн буучдын жагсаалтын 2-р байрт бичигдэж байгаа юм. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Роберт Левандовски 100 дахь гоолоо орууллаа  
Үзсэн: 987 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй