![](/uploads/201703/news/thumb/a286df1458381e0245be96cc6aaf4bab_x3.jpg)
Буурал Европ тивд хөлбөмбөгийн спортын хөгжлөөрөө тэргүүлэгч орнуудын нэг Испанийн аварга шалгаруулах тэмцээний “Ла лиг”-ийн тэмцээний 27-р тойргийн тоглолтууд урд шөнө өндөрлөлөө. Өнгөрсөн долоо хоногт ЕХХ-ны “Аваргуудын лиг”-ийн тэмцээний хасагдах шаданд нэгэн шинэ түүхийн хуудсыг нээж, 4:0-ийн харьцаатай хожигдсон багаа өөрийн талбайдаа 6:1-ийн харьцаатай хожин цааш шалгараад байсан “Барселона” клуб Испанийн аварга шалгаруулах тэмцээний 27-р тойрогт “Депортиво Ла-Корунья” клубын талбайд зочиллоо. Тоглолтын эхний гоолыг талбай эзэд оруулж чадсан байна. Энэ удаад Испани довтлогч Хоселу гоолыг оруулжээ. Харин тоглолтын эхний үеийн цаг дуусахаас өмнө “Ла лиг”-ийн хүрээнд сүүлийн 9 тоглолтдоо хожигдоогүй байсан “Барса”-гаас Уругвай довтлогч Луис Суарес тэнцээний гоолыг оруулсанаар энэ улирал Испанийн лигт 21 гоол оруулсан үзүүлэлттэй болж байна. Лигийн мэргэн буучдын жагсаалтыг одоогоор түүний багийн хамтрагч Лионель Месси 23 гоолтойгоор тэргүүлж байгаа юм. Улмаар тоглолтын 2-р үед Алекс Бергантиньос гоолыг оруулсанаар “Депортиво”-д хожлын 3 оноог авчирлаа. Тэд ингэснээр 27 оноотой болж, хүснэгтийн 15-р байрт дэвшсэн бол Каталоны алдарт “Барселона” клуб 60 оноотой хэвээр үлдсэн.
“Барселона” клуб “Депортиво"-д хожигдлоо | ||
Үзсэн: 1043 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.