Шууд Chart

Серхио Рамос “Реал Мадрид”-ад гурван оноо авчирлаа

2017-03-14 09:30:00

Испанийн аварга шалгаруулах “Ла лиг”-ийн тэмцээнд хамгийн олон удаа буюу 26 удаа түрүүлсэн, эзэн хааны “Реал Мадрид” баг 26-р тойрогт алдарт “Сантьяго Бенабеу” цэнгэлдэх хүрээлэндээ 80 мянга орчим хөгжөөн дэмжигчийнхээ хамтаар “Реал Бетис” клубыг хүлээн авсан. Энэ тойрогт “Барса” оноо авч чадаагүй учраас Мадридчууд өрсөлдөгчөө хожвол гол өрсөлдөгчөөсөө 2 онооны илүү болж, лигийн хүснэгтийг тэргүүлэх боломжтой байсан. Гэсэн ч зоид эхний гоолыг оруулж чадсан юм. Парагвай довтлогч Антонио Санабрия тооны харьцааг нээсэн. Харин Мадридын багийн шилдэг тоглогч, дэлхийн 4 удаагийн шилдэг хөлбөмбөгчин Криштиану Роналду дос Сантос Авейру улирлын 19 дэх гоолоо бүртгүүлсэн нь тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн байна. Улмаар Тони Кроосын дамжуулалтаар “Реал Мадрид”-ын ахлагч Серхио Рамос дахин нэг удаа хожлын гоолыг оруулж, баг нь улирлын 19 дэх хожлоо авсанаар лигийн тэмцээнийг 62 оноотойгоор тэргүүлж эхэллээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Серхио Рамос “Реал Мадрид”-ад гурван оноо авчирлаа  
Үзсэн: 1147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй