Шууд Chart

ОУСБХ-ны 3x3 төрлийн тэмцээн боллоо

2017-03-13 15:04:54

ОУСБХ-ны 3x3 төрлийн албан ёсны тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд манай улсад зохион байгуулагдлаа. 3x3 төрлийн Үндэсний аварга шалгаруулах анхдугаар тэмээнийг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо, ОУСБХ-ны 3х3 холбоотой хамтран зохион байгуулсан юм. Энэ тэмцээнд ОУСБХ-ны 3х3 төрлийн холбооны хөгжил хариуцсан мэргэжилтэн ХБНГУ-ын улсын иргэн Роберт, ОУСБХ-ны Азийн бүсийг хариуцсан мэргэжилтэн БНХАУ-ын иргэн Гао Ринфей, ОУСБХ-ны 3х3 төрлийн олон улсын шүүгч, Хонг Конг улсын иргэн Эдмонт Хо нар хүрэлцэн ирсэн байна. “Mongolian national cup 2017” тэмцээнд 3х3 төрлийн дэлхийн оюутны АШТ-ий мөнгөн медальт монголын оюутны шигшээ баг, БНАСАУ-ын үндэсний шигшээ баг, АНУ-ын легионеруудын баг тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 8 баг хоёр хэсэг болон өрсөлджээ. Нийт 64 шилдэг тамирчин өрсөлдсөн энэ тэмцээнд эрэгтэйчүүдээс “Үндэсний лиг”-ийн тэмцээнд тоглож байгаа АНУ-ын легионер тамирчдын баг тэргүүн байр эзэлсэн бол БНАСАУ-ын үндэсний шигшээ баг 2-р байр эзэлж, 2016 оны Азийн элсний наадмын мөнгөн медальт шигшээ баг 3-р байрт шалгарлаа. Тэгвэл эмэгэйчүүдээс ЭТҮГЭН Ирвэсүүд баг алтан медалийг хүртсэн бол Архангай аймгийн баг мөнгөн медаль, “Дархан Бурхантын Буганууд” баг хүрэл медаль тус тус хүртжээ. Мөн энэ тэмцээнд оролцсон бүх тамирчид ОУСБХ-нд хувийн чансааны оноотой болсон байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

ОУСБХ-ны 3x3 төрлийн тэмцээн боллоо  
Үзсэн: 1342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй