![](/uploads/201703/news/thumb/98dd20dfc2ba25224fd099f2782dd8f5_x3.jpg)
Олон улсын цанын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг трамплин үсрэлтийн дэлхийн цомын тэмцээн Норвегийн Осло хотноо 2 дахь өдрөө үргэлжилж, ээлжит гарааны ялагчдаа тодруулсан байна. Өнгөрсөн 11-р сард эхэлсэн 2017 оны ДЦАШТ-ий хүрээнд нийтдээ 27 гарааны уралдаан болж, нийлбэр дүнгээр ялагчийг тодруулах юм. Энэ оны трамплин үсрэлтийн дэлхийн цомын АШТ-ий 22 дахь гараа энэ өдөр болж, дэлхийн шилдгүүд хурд хүчээ сорин өрсөлдлөө. Энэ Австрийн алдарт тамирчин Стефан Крафт 2 дахь харайлтдаа шилдэг амжилтыг үзүүлж 132 метр замыг туулсанаар 2 үсрэлтийн нийлбэр дүнгээр 267.5 оноогоор тэргүүн байр эзэлжээ. 23 настай шилдэг залуу тамирчин Стефан Крафт энэ жилийн дэлхийн цомд одоогоор 5 гараанд түрүүлээд байна. Мөн өөрийн нийлбэр оноогоо 100 оноогоор ахиулж чадсанаар тэмцээнийг тэргүүлэгч Польшийн Кэмил Сточоос 31 онооны илүүтэй болж, дэлхийн цомын тэмцээнийг өнгөлж эхэллээ. Харин энэ өдрийн гарааны удаах байрт ХБНГУ-ын шилдэг тамирчин Андреас Веллингер шалгарчээ. Веллингер өнөөдөр 2 үсрэлтийн нийлбэр оноогоор 258.6 оноо авч 2-р байр эзэлсэн бол түүний нутаг нэгт тамирчин Маркус Эйсинбишлер 244.1 оноогоор 3-р байрт шалгарлаа. Дэлхийн цомын тэмцээнийг одоогоор явагдаад байгаа 22 гарааны дараах байдлаар Австрийн шилдэг тамирчин Стефан Крафт 1320 оноотой тэргүүлж байна. Тэмцээний дараагийн буюу 23 дахь гараа энэ сарын 14-нд Норвегийн Лиллехаммер хотноо болж байна.
Стефан Крафт дэлхийн цомд тэргүүлж эхэллээ | ||
Үзсэн: 820 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.