![](/uploads/201703/news/thumb/ad0ad89ac2925cdffd0bff2a968872e1_x3.jpg)
Энэ 7 хоногт Английн Хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний хүрээнд “Тоттенхэм” болон “Миллвол” клубуудын тоглолтын 10 дахь минутад “Тоттенхэм” клубын шилдэг мэргэн бууч Харри Кейн шагайндаа гэмтэл авснаар талбайг орхисон юм. Кейн энэ улиралд “Сандерлэнд”-ийн эсрэг тоглолтод мөн шагайндаа гэмтэл авснаар хоёр сар орчим талбайд гараагүй эмчилгээ хийлгэж, гам барихад хүрч байсан билээ. Тэгвэл яг тэр шагайны гэмтэл нь сэдэрсэн бололтой. 23 настай Англи довтлогч Харри Кэйн шагайны гэмтэлээ дахин сэдрээсэнээр 2 сарын хугацаанд ногоон талбайдаа гарах боломжгүй болсон байна. Ингэснээр Харри Кэйний хувьд энэ улирал дуустал талбайд гарахгүй байх магадлалтай юм. Английн цомын тэмцээний шөвгийн наймын хүрээнд болсон энэ тоглолтод Английн нийслэл Лондон хотын “Тоттенхэм” клуб 6:0-ийн харьцаатай өрсөлдөгчөө хожсон юм.
Харри Кэйн хоёр сар талбайд гарахгүй | ||
Үзсэн: 1006 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.