![](/uploads/201703/news/thumb/b5dfd8ba894201596e2834431e87af78_x3.jpg)
Энэ 7 хоногт Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клубын ахлагч Серхио Рамос “Реал Бетис”-тэй хийсэн тоглолтод сүүлийн буюу хожлын гоолыг оруулсан. “Лос Бланкосчууд”-ын төвийн хамгаалагч Серхио Рамосын оруулсан сүүлийн 23 гоолын 19 нь тухайн тоглолтын шийдвэрлэх гоол байсан гэх статистик үзүүлэлт гарчээ. Өөрөөр хэлбэл Рамос нэг бол багаа хожигдож явахад тэнцээний гоол оруулдаг, нэг бол багтаа ялалт авчирсан үнэ цэнэтэй гоолуудыг оруулдаг юм байна. 30 настай Испани залу Серхио Рамос Испанийн нийслэл хотын багийн төлөө төлөө нийтдээ 68 гоол оруулаад байгаа юм. Тэрээр 2005 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд “Реал Мадрид”-ын үндсэн багт хүчин зүтгэхдээ нийтдээ 507 тоглолтод оролцоод байгаа билээ.
Серхио Рамос хожлын гоол оруулсаар байна | ||
Үзсэн: 1066 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.