![](/uploads/201703/news/thumb/e84f64f11139808956483b8f119c38c7_x3.jpg)
ЕХХ-ны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн шөвгийн 16-гийн шатанд Каталоны алдарт “Барселона” болон Францын аварга “ПСЖ” багуудын хооронд болсон хариу тоглолтыг дахин тоглуулах хүсэлт олон нийт, хөгжөөн дэмжигчдийн зүгээс гарч 162 мянган хүн энэхүү хүсэлтэнд гарын үсэг зурж, шаардлага тавиад байгаа юм байна. Тэдний хувьд тухйн тоглолтын талбайн шүүгчийн буруу шүүлт тоглолтын дүнд нөлөөлсөн гэж үзэж байгаа юм байна. Энэ хүсэлтэнд гарын үсэг зурсан хүмүүсийн ихэнх нь тухайн тоглолтод “ПСЖ” клубыг алдаа гаргасан хэмээн заасан хоёр торгуулийн цохилтыг буруу шийдвэр байсан хэмээн үзэж байгаа талаар дэлхийн томоохон хэвлэлүүд мэдээлж байна.
“Аваргуудын лиг”-ийн тэмцээний хасагдах шатанд эхний тоглолтдоо 4:0-ийн харьцаатай хожиж байсан тохиолдол 184 байдаг ч 2 тоглолтын нийлбэр дүнгээр эхний тоглолтод хожсон баг нь бүх тохиолдолд цааш шалгарч байжээ. Харин Барса Францын аваргуудыг 6:1-ийн харьцаатай хожиж, нийлбэр дүнгээр 6:5-ын харьцаатай ялж, түүхэн хожлын эзэн болсоноор энэ жилийн “Аваргуудын лиг”-ийн шилдэг 8 багийн нэгээр тодроод байгаа юм.
“Барселона”, "ПСЖ" багуудыг 162 мянган хүн дахин тоглуулахыг шаарджээ | ||
Үзсэн: 2590 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.