Шууд Chart

Нөөцийн махны агуулахад хяналт тавина

2013-11-07 13:08:53

Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгийн хүн амын хэрэгцээнд зориулан мах нөөцлөх нөөцийн махны компанийг өнгөрсөн есдүгээр сард сонгон шалгаруулсан.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн “Дархан миит фүүд”, Орхон аймгийн “Эрдмийт” компани тус бүр 1000 тонн, Улаанбаатар хотын “Эй Эн Ди Эм”, “Баатрууд тэнгэр” компанид тус бүр нь 6000 тонн мах бэлтгэж  нөөцлөх болсон.

 Ингэхдээ үхэр, адууны өрөөл, хонь, ямааны гулууз махыг зөвхөн үйлдвэрийн аргаар бэлтгэх журамтай бөгөөд “Техникийн ерөнхий шаардлага” MNS 1111-2007 стандартын нэгдүгээр зэрэглэлийн шаардлагыг хангасан махыг л агуулахад хүлээж авахаар болжээ.
 
Харин махны агуулахын стандарт, эрүүл ахуйн шаардлагад МХЕГ болон ОБЕГ хяналт тавьж ажиллах юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Нөөцийн махны агуулахад хяналт тавина  
Үзсэн: 974 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй