Шууд Chart

Элэгний өвчтэй гээд амтгүй хоол идэж болохгүй

2013-11-07 13:52:19

Элэгний хэвийн ажиллагаанд бүх төрлийн аминдэмтэй хоол хүнс тохирно. Түүнчлэн хэт өлсөх, эсхүл цадтал хооллохгүй байж элгэнд ачаалал бүү үзүүлээрэй.

1. Дандаа жигнэсэн, чанасан, амт шимтгүй ч юм уу хоол заавал байх ёсгүй. Элэгний өөрчлөлт байсан ч өөх тос, жимс ногоо, амттан вино бүгд хэрэгтэй.
 
2. Элгээ “чагнавал” ямар хүнс идэхийг хүсч буйгаа “хэлдэг”. Кимчи, хурц халуун ногоог ч хүсэх нь бий. Хурц халуун ногоонд бактери дарангуйлагч, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг бодис байх тул хааяа хэрэглэхэд ашигтай.
 
3. Архи дарсыг огт хэрэглэж болохгүй гэж туйлшрах нь ч буруу. Унтахын өмнө ч юм уу уусан 50 гр вино элэгний цусан хангамжийг сайжруулна.
 
4. Олон хүмүүс элгээ цэвэрлэнэ гэж ярьдаг. Зарим нь бүр эмчийн ямар ч хяналтгүй сайн дураар янз бүрийн туршилт өөр дээрээ хийдэг.
Элгийг цэвэрлэнэ гэхээс илүү ачааллыг нь багасгах, хорт бодисоос сэргийлэх тухай ойлголт байх нь зөв.
 
5. “Элэг цэвэрлэх” түгээмэл нэг жишээг хэрэглэхгүй байхыг зөвлөе. Нимбэгний шүүсэн дээр нэг аяга ургамлын тос хийгээд уух жор. Энэ жор нь элгийг цэвэрлэх бус харин элгийг өөхлөхөд нөлөөлдөг. Хамгийн гол нь элэгний В,С,А вирусгүй байх, хэт ачаалал өгөхгүйн тулд хоолыг бага багаар хэрэглэх нь чухал. Хоол нэг төрлийн, амтгүй бус, эсрэгээр маш олон төрөл, янз бүрийн хувилбартай байх нь сайн.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Элэгний өвчтэй гээд амтгүй хоол идэж болохгүй  
Үзсэн: 1836 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй