Шууд Chart

Явган зорчигч мөргөж, ослын газрыг орхисон жолоочийг илрүүллээ

2017-03-14 16:43:38

Явган зорчигчийн амь насыг хохироогоод хэргийн газрыг орхиж явсан жолоочийг илрүүллээ. Өнгөрөгч хоёрдугаар сарын 15-нд оройн 23:15 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хүүхдийн хоёрдугаар эмнэлгийн зүүн талд байрлах “Хүннү” зочид буудлын урд замд зорчих хэсгийн гуравдугаар эгнээнд хөдөлгөөнд оролцож байсан марк дугаар, тодорхойгүй хар өнгийн авто машины жолооч явган зорчигч Б-г мөргөсний улмаас, уг явган зорчигч мөн замын нэгдүгээр эгнээнд явж байсан T.Pruis маркийн авто машинд мөргүүлж амь нас нь хохирсон хэрэг гарсан.

Уг хэрэгт явган зорчигчийг мөргөсөн марк дугаар, тодорхойгүй хар өнгийн авто машины жолоочийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан юм.

Тэгвэл УБХЦГ-ын Гуравдугаар хэлтсийн Эрүүгийн тасгийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулан уг хэргийн сэжигтэн “Toyota Crown” маркийн авто машины жолооч О-г олж тогтоожээ. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.


Явган зорчигч мөргөж, ослын газрыг орхисон жолоочийг илрүүллээ   
Үзсэн: 1335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй