![](/uploads/201703/news/thumb/a70b7e5f7b864b65dcc688cccbb6bdb2_x3.jpg)
Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний 6-р тойргийн сүүлийн тоглолт буюу энэ тойргийн хүрээн дэх хамгийн сонирхолтой тоглолт өнөөдөр болж өндөрлөө. Энэ шатанд болсон нийт 4 тоглолтоос Английн алдарт “Манчестер Юнайтед”, “Челси” багуудын тоглолт хөлбөмбөгийн хорхойтнуудын анхаарлын төвд байлаа. “Холбооны цом”-ын тэмцээнд хамгийн олон удаа буюу 12 удаа түрүүлж, аваргын цомыг хүртэж байсан “Манчестер Юнайтед” клуб тэмцээний шилдэг 8-д мөнхийн өрсөлдөгч “Челси”-тэй учраа таарч, Английн нийслэл Лондон хотын алдарт “Стэмфорд Бридж” цэнгэлдэх хүрээлэнд зочилсон. Энэ тоглолтын 35 дахь минутад “Манчестер Юнайтед” клубын Испани хагас хамгаалагч Андер Эррера улаан хуудас авч, талбайг чөлөөлсөн юм. Тоглолтын 2-р үе эхлээд Антонио Контегийн залуусаас Виллианы дамжуулсан бөмбөгийг Франц залуу Н’голо Канте 16 метрийн торгуулийн талбайн гаднаас хүчтэй цохилтоор хаалганд гоолыг оруулжээ. Хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог, өдгөө 25 настай Н’голо Кантегийн энэ гоол улмаар “Челси” клубыг “Холбооны цом”-ын тэмцээний 7-р шатанд шалгаруулсанаар тэмцээний хагас шигшээд өрсөлдөх шилдэг 4 баг тодорлоо. "FA цом"-ын тэмцээний 7 удаагийн аварга “Челси” клубын хувьд ийнхүү 22 дахь удаагаа энэ тэмцээний хагас шигшээд шалгарч байна.
"Челси" хагас шигшээд шалгарлаа | ||
Үзсэн: 954 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.