Шууд Chart

"Чикаго Буллс" 32 хожоод байна

2017-03-14 16:53:56

АҮСБХ-ны лигийн тэмцээний улирлын тоглолтын хүрээнд өнөөдөр 8 тоглолт боллоо. “Чикаго Буллс”, “Шарлотт Хорнетс” багууд энэ өдөр 4 үеийн турш ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, сүүлийн мөчид тоглолтын ялагч шийдэгдсэн байна. Талбайн эзэн баг “Шарлотт”-ын залуусаас энэ өдөр Жереми Лэмб 26 оноогоор багаа тэргүүлсэн бол Майкл Кидд-Гилчрист 22 оноо, багийн шилдэг холбон тоглогч Кемба Уокер 21 оноо авч, 10 оновчтой дамжуулалт өгчээ. Мөн Марвин Уильямс 13 оноо авч, 18 удаа самбараас бөмбөг авсан бол Коди Зеллер 11 оноо авч, гарааны 5 тоглогч нь бүгд 10-аас дээш оноо авчээ. Харин “Чикаго”-гоос Никола Миротич багаа тэргүүлэн тоглосон. Түүний хувьд энэ өдөр 24 оноо авч, 11 удаа самбараас бөмбөг авсан үзүүлэлттэй тоглолтыг дуусгасан бол Дуэйн Уэйд 23 оноо, Жимми Батлер мөн 23 оноо авч, 11 оновчтой дамжуулалт өгчээ. Мөн энэ өдөр “Буллс”-ээс багийн шилдэг холбон тоглогч Рэжон Рондо 20 оноо аван сайн тоглолтоо үзүүлж, “Чикаго” хотын баг үндсэн цагт 115:109-ийн харьцаатай өрсөлдөгчөө хожжээ. “Буллс”-ын хувьд ингэснээр энэ улирлыг 32 хожил, 35 хожигдолтойгоор үргэлжлүүлж байна. Харин Шарлоттын залуус улирлын эхний 67 тоглолтоос 29-д нь хожсон үзүүлэлтээр энэ бүсийн 11-р байрт улирлыг үргэлжлүүлж байгаа юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Чикаго Буллс" 32 хожоод байна  
Үзсэн: 1345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй