Шайбтай хоккейн спортын ҮХЛ-ийн тэмцээний түүхт 100 дахь улирлын тоглолтууд энэ өдрүүдэд Хойд Америкийн мөсөн талбайд тун сонирхолтойгоор үргэлжилсээр байна. Өнөөдөр ҮХЛ-ийн улирлын тоглолтын хүрээнд “Колумбус Блю Жэкетс” бүсийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг “Филадельфи Флайерс” багийн “Веллс Фарго Центр”-д зочилж, багууд энэ улирлын 68 дахь тоглолтдоо оролцлоо. “Колумбус”-ын хоккейчид энэ өдөр шилдэг тоглолтоо үзүүлж, өрсөлдөгч багаа 5:3-ын харьцаатай хожсон байна. Тэднээс энэ өдөр багийн шилдэг довтлогч Кэм Эткинсон шилдэг нь байж, 2 гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд орууллаа. Эткинсоны хувьд энэ улирал 32 гоол оруулж, 37 гоолын дамжуулалт өгөөд байна. Мөн Брендон Дубински, Зак Веренски, Сэм Ганье нар тус тус нэг шайб оруулсанаар “Колумбус Блю Жэкетс” ялалтыг авсан юм. Тэд одоогоор улирлын эхний 68 тоглолтоос 44-т нь хожсон амжилтаараа дорнод бүсийн 3-р байрт эрэмбэлэгдэж байна. Харин Филадельфигийн “Нисэгчид” талбайдаа хожигдсоноор 31 хожиж, 29 хожигдсон амжилтаараа энэ бүсийн 11-р байрт 70 оноотой улирлыг үргэлжүлүүлж байна.
"Колумбус" бүсийнхээ 3-р байрт бичигдэж байна | ||
Үзсэн: 1550 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.