Шууд Chart

Эмч, багш нар жагсаалаа хойшлууллаа

2013-11-07 14:12:18

Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнууд цалингаа 40 хувь хүртэл нэмэгдүүлэх шаардлагын дагуу  Баасан гарагт жагсаал, цуглаан хийхээ мэдэгдэж байсан. Тэдний жагсаал хойшилжээ.

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр буюу ажил олгогч, ажилчин, төр гэсэн гурван тал маргааш 11 цагт энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр боллоо .
 
Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос эдийн засаг өсөлттэй гарсан ч энэхүү өсөлтийн үр шим иргэн бүрт мэдрэгдэж чадахгүй, хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн, 2014 оны төсвийн төсөлд цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхэд 200 тэрбум төгрөг тусгасан нь хэтэрхий бага байгааг шүүмжилсэн юм.
 
 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Эмч, багш нар жагсаалаа хойшлууллаа  
Үзсэн: 773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй